ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
Нүүр  ::  Системийн тухай  ::  Системийн хөгжлийн түүх
"АСУ Дисковери" ХХК нь байгуулагдаад хийсэн хамгийн анхны систем бол "Удирдлагын электрон систем" хэмээх програм хангамж юм. Тус систем нь өнөөг хүртэл хөгжсөөр байгаа бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн олон компаниудад нэвтэрсэн билээ.
 
2006 оны IV сар: Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн электронжуулж, цаасгүй технологид шилжүүлэх 12 дэд систем бүхий Төрийн байгууллагад зориулсан “Удирдлагын электрон систем” цогц програм хангамж зах зээлд анх нэвтэрлээ.

2007 оны II сар: Хэрэглэгчийн хүсэлт шаардлагын дагуу тус системийн агуулга, бүтэц, зохион байгуулалтад томоохон шинэчлэлийг хийж, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нийцсэн 1.5 хувилбарыг зах зээлд гаргалаа.

2008 оны VI сар: “Ажилтны ажлын гүйцэтгэл, ур чадварыг үнэлэх систем”-ийг шинээр боловсрууллаа.

2008 оны XI сар: Удирдлагын үүрэг даалгавар, хурлын бүртгэл, протокол, хурлаас гарсан үүрэг даалгавар зэрэг модулиудыг агуулсан “Үүрэг даалгаврын систем”-ийг шинээр боловсрууллаа.

2009 оны II сар: Компьютерийн тусламжтайгаар ажлын цаг бүртгэх “Ажлын цаг бүртгэлийн систем”-ийг шинээр боловсрууллаа.

2009 оны V сар: Байгууллагын бичиг хэргийн процессийг бүрэн электронжуулсан Албан хэрэг хөтлөлт, Ажилтанд зориулсан бичиг хэргийн системүүдийг шинэчлэн боловсрууллаа.

2009 оны XI сар: “Удирдлагын электрон систем” дээр менежментийн болон технологийн бүрэн шинэчлэл хийсэн 4 багц 25 систем бүхий ASU Office 2.0 шинэ хувилбарыг зах зээлд гарган төрийн болон бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

2010 оны II сар: Төрийн байгууллагын ASU Office систем дээр:
    - Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах систем
    - Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах систем гэсэн 2 системийг шинээр боловсрууллаа.