ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
Нүүр  ::  Үйлчилгээ  ::  Үр дүнтэй хамтын ажиллагаа
ASUOffice системийн тухайд:
Бид ASUOffice системийг нэвтрүүлсэн байгууллагууддаа дараах нөхцлүүдээр хамтран ажиллахыг санал болгож байна.
     Системийн хөгжүүлэлт, шинэчлэлтийг цаг тухайд нь хийж ажиллах
     • Байгууллагын үйл ажиллагааг ASUOffice систем дээр тулгуурлан хэрхэн хөгжүүлэх талаарх тусгайлсан зөвлөгөө өгөх, сургалт явуулах
     • Шинээр хөгжүүлэх програм хангамж болон мэдээллийн системүүдийг хөнгөлөлттэй үнээр хийж өгөх
     Нэвтрүүлсэн байгууллагатай жилийн гэрээ хийж, тус системийг байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгохтой холбогдсон
       шаталсан сургалтуудыг чанарын өндөр түвшинд явуулах
 
Мэдээллийн техноги дээр тулгуурлан байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх ажлын тухайд:
Мэдээллийн системийн удирдлагыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах нөхцлүүдээр хамтран ажиллахыг санал болгож байна.
     Мэдээллийн технологи дээр суурилан байгууллагын үйл ажиллагааг электронжуулах менежментийн сургалт, зөвлөгөөнүүдийг өгөх
     Төрийн болон бизнесийн байгууллагатай жилийн гэрээ хийж, тухайн хугацаандаа мэдээллийн технологи дээр суурилсан бүх төрлийн
        үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллах
     • Байгууллагын мэдээллийн урсгалд системийн шинжилгээ хийж, хамгийн оновчтой хувилбарыг гаргах
     Мэдээллийн аюулгүй байдал, дотоод, гадаад сүлжээний найдвартай ажиллагаа, мэдээллийн технологийн удирдлагатай холбоотой
       бүх төрлийн зөвлөгөө өгөх
     Мэдээллийн технологийн ажилтнуудад мэргэжлийн тусламж үзүүлж, зөвлөгөө өгөх
 
Байгууллагын албан ёсны вэб сайтыг боловсруулах, хөгжүүлэх ажлын тухайд:
Бид хамгийн оновчтой шийдэл, зөв зохион байгуулалт, програмчлалын өндөр технологи бүхий вэб сайтыг боловсруулж, цаашид хамгийн бага зардлыг гарган хамгийн их үр ашигтайгаар хамтран ажиллахыг та бүхэнд санал болгож байна.

Хамтын ажиллагааны нэгдүгээр үе шат - Вэб сайт боловсруулах
АСУ Дисковери ХХК-ийн зүгээс:
      • Тухайн байгууллагаас бүрдүүлж өгсөн мэдээ, материал дээр үндэслэн вэб сайтын агуулга болон загварыг боловсруулах
      • Хамгийн оновчтой бүтэц бүхий өгөгдлийн баазтай, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий програмчлалын хэлийг ашиглан хэрэглэхэд
        хялбар вэб сайтыг кодчилох
      • 24/7 цагийн турш найдвартай, өндөр хурдтай ажиллах вэб хостингийн үйлчилгээг үзүүлэх.
        Манай үйлчилгээ хамгийн хямдхан, бас хамгийн чанартай.
Танай байгууллагын зүгээс:
      • Вэб сайт боловсруулах ажилд хамтран ажиллах ажилтныг томилох
      • Вэб сайтын агуулгыг тодорхойлох болон анхан шатны мэдээллийн санг үүсгэхэд шаардлагатай мэдээ, материалыг бүрдүүлж өгөх
      • Вэб сайтыг интернэтэд байршуулахад шаардлагатай домэйн нэрийг авсан байх

Хамтын ажиллагааны хоёрдугаар үе шат - Нэвтрүүлэлт
АСУ Дисковери ХХК-ийн зүгээс:
      • Байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, мэдээллийн урсгалыг зөв тодорхойлон вэб сайтын баяжилтыг хийх
        хамгийн оновчтой бүтцийг бий болгоход зөвлөгөө өгөх
      • Вэб сайтын анхдагч мэдээллийн санг үүсгэн, интернэтэд байршуулах
      • Вэб сайт дээр ажиллах хэрэглэгчдийг үүсгэж, эрхийн зохицуулалт хийх
      • Вэб администраторт зориулсан сургалт зохион байгуулах
Танай байгууллагын зүгээс:
      • Вэб сайтын мэдээллийн санг бүрдүүлэх

Хамтын ажиллагааны гуравдугаар үе шат – Байнгын хамтын ажиллагаа
АСУ Дисковери ХХК-ийн зүгээс:
      • Харилцагч байгууллагынхаа хэрэгцээ шаардлагыг мэдэрч, түүнд тохирсон чанартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх
      • Вэб сайтаар дамжуулан төрийн байгууллагын үйл ажиллагааг хурдан шуурхай, үр өгөөжтэй болгоход зөвлөгөө өгч, хамтран ажиллах
      • Харилцан тохиролцсоны үндсэн дээр вэб сайтад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хийх
      • Вэб сайтын байнгын, найдвартай ажиллагааг хангаж ажиллах
Танай байгууллагын зүгээс:
      • Вэб сайтыг удирдаж, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах
      • Вэб сайтаар дамжуулан байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ажиллах