|
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
|
Нүүр :: e-Consulting :: Менежерийн хичээл №24. Харилцаа холбоог сайжруул
2010 оны 5-р сарын 24
Хүмүүстэй ярилцахаас илүү харилцааг өргөжүүлэх арга байхгүй.
Питер Вогт
Та одоо менежер. Иймд өөрийн харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Бага ярих ярианы ур чадвар эзэмшсэнээр Та өөрийн байгууллагын дотоод, гадаад холбоог бэхжүүлж чадна. Yр ашигтай нэгтгэхэд ямар нэгэн нууц байхгүй. Өөрийн байгууллагын эсвэл гадны хурал дээр анх уулзаж байгаа хүмүүст өөрийгөө маш энгийн танилцуулж, нөхөрсөг асуулт асууж яриа өрнүүлэх хэрэгтэй.
Хуралд зэрэгцээд сууж байгаа танихгүй хүмүүст өөрийгөө мөн адил танилцуул. Та тэдэнд хандан "Сайн байна уу? Миний нэр ..." гээд хаана, ямар ажил хийдгээ хэлээд яриаг үргэлжлүүл.
Санаа тань зовоод байгааг гаднаа мэдэгдвэл хүмүүс Таны санаачлагагүй байдлыг анзаарах болно. Таны үлбэгэр дуу хоолой бусдыг залхаана. Мөн хэн нэгэн тантай ярьж байхад нүдээ өөр тийш гүйлгээд байвал тухайн хүний ярьж байгаа зүйлийг үл ойшоож байна гэж ярилцагч тань дүгнэх болно.
Хичнээн залхсан уйдсан байсан ч анхаарч байгаа юм шиг дүр үзүүл. Түүний оронд хичнээн ядарсан, завгүй байсан ч ярианы сэдэв бүрээс шинэ юм сурах гэсэн эрмэлзэл, эрч хүч гарга.
Үүний хажуугаар "мөс хагалах" асуултаа толгойдоо бодож бай. Жишээ нь: "Илтгэлийн талаар Та юу бодож байна?", эсвэл "Та энэ багт хир удаан ажиллаж байгаа вэ?" зэрэг асуултаар бусдын санал бодлыг асууж шалгаалгүйгээр мэдэж болно. Тэд ч бас Танд нээлттэй байх болно.
Илтгэгчийн ярьсан зүйлээс сонирхолтой зүйлсийг иш тат. Энэ Таныг тухайн хүний талаар их зүйлийг мэдэж авах сонирхолтой байгааг харуулна. Урьдаас судлаагүй, эсвэл хэрхэн хариулахаа мэдэхгүй асуулт бүү тавь.
Харилцан яриаг эхлүүлэхдээ магтан сайшаасан, биширсэн өнгө аяс бүхий үгсийг ашигла. Хэрэв харилцан ярьж буй хүн тань мэргэжлийн цол зэрэг авсан эсвэл шинэ ажлын байртай болж байгаа, эсвэл шинэ албан тушаалд очиж байгаа зэрэг амжилт гаргасан бол яриагаа баяр хүргэхээс эхэл.
Түүний гаргасан амжилтын талаар асуух замаар тэдний таатай харилцааг үргэлжлүүл.
Хэрэв компанийн доторх уулзалтанд байгаа бол бусад салбарынхан /танай дарга ч/ Таны юу хийдгийг мэддэг гэж урьдаас бодож болохгүй. Тэд Таны хийж буй зүйлийн тухай асуухгүй байвал Та яриаг өрнүүлэх сэдэв олж ярих ёстой.
Харилцаагаа сайжруулахын тулд:
Өөдрөг уриалгахан бай: Танихгүй хүнтэй ярихдаа ерөнхий сэдвээр ярилц. Хэн нэгнийг шүүмжилж, муулж болохгүй.
Хариултыг өөр хэлбэрээр илэрхийл. Хэрэв Танд асуултын хариултыг тунгаан бодох шаардлагатай, эсвэл уг асуулт Танд таалагдахгүй байгаа бол өөр хүний хэлсэн санааг өөр үгээр илэрхийлэн давтаж болно. Энэ нь тухайн ярилцагчид асуултаа илүү сайжруулан хэлэхэд хүргэнэ. Ингэснээр Та илүү дипломат хариулт бодож олоход хугацаа хожино.

Хэн оролцож байгааг мэдэх: Зочдын жагсаалтыг харна гэдэгт найдаад хэрэггүй. Ингэснээр Та сонирхолтой хүмүүстэй, магадгүй уулзахыг хүсч байсан хүмүүстэйгээ уулзах, мөн урьдчилан бэлтгэх боломж олгоно.
"Хүмүүс бол математикийн тэгшитгэл шиг биш, тэднийг удирдана гэдэг нь тогтсон өгөгдөл биш. Харин илүү тодорхойгүй зүйл бөгөөд чөлөөт үйл явц юм”.
"Эцэст нь хэлэхэд бүхий л менежмент гурван зүйлд тулгуурладаг бөгөөд энэ нь хүмүүс, бүтээгдэхүүн, ашиг гурав юм. Хүмүүс цаг ямагт нэгдүгээрт байх ёстой ".

Ли Яккока