ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
Нүүр  ::  Үйл явдлын мэдээлэл  ::  Хүүхэд багачуудын баяр дээр нь баяр нэмлээ
2010 оны 6-р сарын 9
АСУ-гийн хамт олон Эх үрсийн баярт зориулсан  “Би Монголын Ирээдүй” нийтийн парадад оролцон баярын өдрийн салхийг нээлцлээ.

Тус парадад оролцсон аж ахуй нэгж, байгууллагууд Сүхбаатарын талбай дээр хүүхэд багачуудад зориулсан олон олон үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд АСУ компаниас өөрсдийн нэрэмжит уралдаан тэмцээнүүдийг хүүхэд багачуудын дунд зохион байгуулж, оролцсон хүүхэд бүрт бэлэг өгч байсан нь 500 хүүхдийг баярын өдрөөр нь баярлуулсан томоохон арга хэмжээ боллоо. Дашрамд хэлэхэд АСУ компанийн багачуудаа зориулсан бэлгүүд нь зөвхөн амттан, чихэр жимсээр зогсохгүй оюун ухааныг хөгжүүлж, эрдэм мэдлэгт тус болохуйц шатар, эвлүүлдэг шоо зэрэг байсан нь бусдаас ялгарч байв.