ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
Системийн харагдац
Зураг
Төрийн байгууллагад зориулсан үйл ажиллагааны төлөвлөлтийн систем
  Холбоо барих
Хаяг: Таван богд плаза 106 тоот Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn
Нүүр  ::  Гүйцэтгэлийн удирдлагын систем  ::  Үйл ажиллагааны төлөвлөлтийн систем
Өнөөгийн нөхцөл байдал
Байгууллага амжилттай ажиллахын тулд удирдлагууд тухайн жилийнхээ төлөвлөгөөг маш энгийн, хялбар бөгөөд хэрэгжихүйцээр хийх ёстой байдаг. Гэвч өнөөдөр ихэнх байгууллагууд төлөвлөлтөө цаасан хэлбэрээр хийж байгаа учраас өдөр тутмын хийж буй ажлуудаа зорилго, зорилттойгоо нягт уялдуулж, ажлын гүйцэтгэлээ хянаж чадахгүй байна. Иймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд юуны өмнө төлөвлөлтийн үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх  хэрэгтэй.
 
Системийн зорилго
Энэхүү системийн зорилго  нь байгууллагын үйл ажиллагааг "дээрээс доош", "доороос дээш" төлөвлөх зарчмын дагуу нарийвчлан төлөвлөж, ажлын үйл явцад УРЬДЧИЛСАН, ЯВЦЫН, ТӨГСГӨЛИЙН хяналтыг хэрэгжүүлж, байгууллагыг үр ашигтайгаар ажиллуулахад оршино.
 
Системийн хэрэглэгчид
     - Дээд түвшний менежерүүд /Стратегийн төлөвлөгөө/
     - Дунд түвшний менежерүүд /Тактикийн төлөвлөгөө/
     - Дунд түвшний менежерүүд /Үйл ажиллагааны төлөвлөгөө/
 
Системийн хувилбар & боловсруулсан аргачлал
Тус систем нь Төрийн байгууллага болон Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон 2 хувилбартай.
     1. Төрийн байгууллагад зориулсан хувилбарыг боловсруулахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулинд тусгагдсан
         аргачлалын дагуу /Байгууллагын хэтийн төлөвлөгөө, Төсвийн ерөнхийлөн захирагч, Ерөнхий менежер, Нэгжийн менежер болон төрийн
         албан хаагчийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө/ байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийн системийг
         боловсруулсан болно.
     2. Бизнесийн байгууллагад зориулсан хувилбарыг боловсруулахдаа Менежментийн шинжлэх ухааны төлөвлөлт, хяналтын функциудын
         үндсэн зарчмууд дээр тулгуурлан боловсруулсан болно.
 
Системийн үйл ажиллагаа
     1. Дээд түвшний менежерүүд байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлж, газар нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн
         хуваарийг хийнэ.
     2. Дээд түвшний менежерүүд тухайн жилд хүрэх зорилтыг тодорхойлж, ерөнхий төлөвлөлтийг хийнэ.
     3. Дунд болон доод түвшний менежерүүд байгууллагын ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэн бүтцийн нэгжүүдийнхээ жилийн төлөвлөлтийг
         нарийвчлан хийнэ.
     4. Сар, улирал, хагас, бүтэн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дээд түвшний менежерүүдэд тайлагнана.
 
Зөвлөх үйлчилгээ
Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлтийг мэдээллийн технологи дээр суурилан хамгийн оновчтой замаар хийх үйлчилгээг үзүүлнэ.