|
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
|
Нүүр :: Гүйцэтгэлийн удирдлагын систем :: Ажлын гүйцэтгэл, үнэлгээний систем

Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь тухайн ажилтан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажлаа нарийвчлан төлөвлөх, гүйцэтгэлээ удирдах, хянах, тайлагнах, дээд түвшний менежерүүд хариуцаж буй ажилтнуудынхаа гүйцэтгэлийг цаг тухайд нь, үнэн зөвөөр үнэлж дүгнэхэд оршино.
Системийг боловсруулсан аргачлал
Тус системийг боловсруулахдаа Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний аргууд болох Харьцуулж зэрэглэх арга, Зорилгод тулгуурласан арга, Тоон болон чанарын үнэлгээний аргуудыг мөрдлөг болгон ашигласан.
Системийн хэрэглэгчид
- Дээд түвшний менежерүүд
- Дунд түвшний менежерүүд
- Доод түвшний менежерүүд
- Ажилтнууд
- Хяналт шалгалт хариуцсан ажилтнууд
- Хүний нөөцийн ажилтнууд
Системийн үйл ажиллагаа
1. Ажилтнууд харьяа нэгжийнхээ жилийн төлөвлөлттэй уялдуулан өөрсдийн ажлаа сар, 7 хоног бүрээр нарийвчлан төлөвлөнө.
2. Ажилтан төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа дээд түвшний менежерт тайлагнана.
3. Нэгжийн менежерүүд хариуцсан ажилтнуудынхаа ажлын явцтай танилцана.
4. Нэгжийн менежерүүд сар бүрийн эцэст ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлнэ.

