|
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
|
Нүүр :: Гүйцэтгэлийн удирдлагын систем :: Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах систем

Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан арга хэмжээнүүдийг төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаатайгаа уялдуулан хэрэгжүүлэхэд туслахад оршино.
Системийн зориулалт
Тус системийг Засгийн газрын кабинет, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Яамдууд, Агентлагууд болон Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд нэгдсэн сүлжээнд орж хамтран хэрэгжүүлбэл маш үр дүнтэй.
Системийн хэрэглэгчид
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүд буюу сайдууд
- Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
- Төрийн Нарийн Бичгийн дарга нар
- Агентлагийн дарга нар
- Төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчид
Системийн үйл ажиллагаа
1. Төрийн байгууллага Үйл ажиллагааны төлөвлөлтөө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
үндсэн чиглэл болон Үндэсний хөтөлбөрүүдэд нийцүүлэн хийнэ.
үндсэн чиглэл болон Үндэсний хөтөлбөрүүдэд нийцүүлэн хийнэ.
2. Ажилтан тус чиглэлээр өөрийн хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийг тайлагнаж
ажиллана.
ажиллана.
3. Төсөл, хөтөлбөр хариуцсан ажилтан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, биелэлтийг нэгтгэн дүгнэнэ.
4. Улирал бүрийн эцэст тухайн байгууллага дээд шатны байгууллага болон ЗГХЭГ-т бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг тайлагнаж
ажиллана.
ажиллана.
Системийн ач холбогдол
- Тус систем нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад бодлогын баримт
бичгүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцыг хянах, эрчимжүүлэх гол механизм байх болно.
- Мөн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үр дүнг харуулсан мэдээллийн нэгдсэн санг
үүсгэхийн зэрэгцээ тэдгээрийн хооронд бүх төрлийн харьцуулалт, дүн шинжилгээ хийх боломжийг олгоно.