|
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
|
Нүүр :: Гүйцэтгэлийн удирдлагын систем :: Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах систем

Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь Монгол улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж болон дээд шатны байгууллагуудаас гаргасан тушаал шийдвэрүүдийг төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаатайгаа уялдуулан хэрэгжүүлэхэд туслахад оршино.
Системийн зориулалт
Тус системийг Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын кабинет, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Яамдууд, Агентлагууд болон Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд нэгдсэн сүлжээнд орж хамтран хэрэгжүүлбэл маш үр дүнтэй.
Системийн хэрэглэгчид
- Монгол Улсын Ерөнхийлөгч
- Улсын Их Хурлын дарга
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Засгийн газрын гишүүд буюу сайдууд
- Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
- Төрийн Нарийн Бичгийн дарга нар
- Агентлагийн дарга нар
- Төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй албан хаагчид
Системийн үйл ажиллагаа
1. Хууль, эрх зүй хариуцсан ажилтан тус байгууллагад ирсэн Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол,
Ерөнхий сайдын захирамж болон дээд шатны байгууллагуудаас ирсэн тогтоол шийдвэрүүдийг бүртгэж хяналтандаа авна.
2. Тухайн байгууллага тус баримт бичгүүдэд нийцүүлэн Үйл ажиллагааны төлөвлөлтөө хийнэ.
3. Ажилтан бүр өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан тогтоол, шийдвэрийн заалтуудыг хэрэгжүүлж, хуулийн зөвлөх
хэрэгжилтийн явцыг онлайн орчинд хянан биелэлтүүдийг нэгтгэнэ.
4. Улирал бүрийн эцэст тухайн байгууллага дээд шатны байгууллага болон Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-т тогтоол, шийдвэрүүдийн
хэрэгжилтийг тайлагнаж ажиллана.

Системийн ач холбогдол
- Тус систем нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар болон шууд удирдах байгууллагаас ирсэн тогтоол шийдвэрүүдийг
хэрэгжүүлэх, эрчимжүүлэх гол механизм байх болно.
- Дээд түвшний менежерүүд болон хуулийн зөвлөх тус баримт бичгүүдийн биелэлтийг дотоод сүлжээний орчинд хянаж,
тулгарсан асуудлуудад цаг үеэ олсон зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ дээд байгууллагуудад тайлагнах үйл явц хурдан шуурхай
хийгдэж, үнэлж дүгнэхэд хялбар болно.