ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
  Холбоо барих
Хаяг: Таван богд плаза 106 тоот Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn
Нүүр  ::  Захиргааны удирдлагын систем  ::  Ажилтны бичиг хэргийн систем
Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь байгууллагын ажилтны гадаад, дотоод баримт бичиг төлөвлөх, батлуулах, явуулах болон ирсэн албан бичиг, өргөдөл гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг хурдан шуурхай, үр дүнтэй болгоход оршино.

Системийн ач холбогдол
- Ажилтан бүр тус системийг бүрэн ашигласнаар тухайн хүний ажлын бүтээмж эрс дээшилж, үр бүтээлгүй өнгөрүүлдэг цаг хугацаа багасна.
- Аливаа ажилтны баримт бичиг батлуулах үйл явцад шаардагддаг цаг хугацаа 100% хэмнэгдэнэ.
- Ажилтны шийдвэрлэсэн, төлөвлөсөн бүх баримт бичиг тухайн хүний хувьд архив болон хадгалагдана.
- Бичиг хэргийн ажилтан, ажилтан хоёрын хоорондын хамтын ажиллагаа улам бүр сайжирна.
- Дээд түвшний менежерүүд байгууллагын бичиг хэргийн урсгалыг бүрэн хянах боломжтой болно.

Системийн үйл ажиллагаа
1. Ажилтан удирдлагаас цохсон баримт бичиг, өргөдөл, гомдлыг цаг хугацаанд нь шийдвэрлэх
2. Ажилтан өөрийн эрхэлсэн асуудлаар баримт бичиг боловсруулж, сүлжээний орчинд дээд түвшний менежерүүдэд танилцуулан албажуулах
    - Гадагшаа явуулах албан бичиг
    - Байгууллагын дотоод баримт бичиг
3. Ажилтан өөрийн төлөвлөсөн болон шийдвэрлэсэн бүх баримт бичгийнхээ явцыг сүлжээний орчинд хянах боломжтой.

Системийг боловсруулсан аргачлал
Тус системийг боловсруулахдаа Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд өдөр тутам хэрэглэгддэг арга техникүүдийг мэдээллийн технологийн ололт амжилттай хослуулсан.