ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
  Холбоо барих
Хаяг: Таван богд плаза 106 тоот Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn
Нүүр  ::  Хүний нөөцийн удирдлагын систем  ::  Хүний нөөцийн бүртгэл, тайлангийн систем
Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь байгууллагын хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, ажилтнуудын талаарх мэдээллүүдийг эмх цэгцтэй хөтлөн явуулах, дээд түвшний менежерүүдэд шаардлагатай мэдээ, тайлангуудыг бэлтгэн гаргахад туслахад оршино.

Системийн ач холбогдол
- Хэрэгтэй цагт, хэрэгцээтэй албан тушаалд, хэрэгцээтэй тооны мэргэжилтэй ажилтныг ажиллуулснаараа гарч ирсэн хүндрэлтэй асуудлыг шийдэн, зорилгодоо хүрэхэд нь байгууллагад тусална.
- Ажилтнуудын мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, тараах, системчлэх боломжоор хангагдана.
- Хүний нөөцийн ажилтан ажилтнуудтай холбоотой асуудлуудыг илрүүлэн гаргах, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар дээд түвшний менежерүүдэд үр дүнтэй заавар зөвлөгөө өгөх нөхцөл бүрдэнэ.

Системийн үйл ажиллагаа
Байгууллагад хүний нөөцийн бүртгэлийг хийхдээ дараах үндсэн бүртгэлүүдийг заавал хийнэ. Үүнд:
- Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бүтцийн нэгжүүдийн ажил үүргийн хуваарь
- Ажлын байрны тодорхойлолтууд
- Ажилтнуудын хувийн хэрэг
- Ажилтнуудын шилжилт, хөдөлгөөний тайлан
- Ажилтнуудын ажиллах нөхцөл баталгаа, өмчийн байдал, орлогын талаархи мэдээ, мэдээлэл
- Хөдөлмөрийн гэрээ
- Нөөцөд байгаа хүмүүс мэдээллүүд
Аливаа байгууллага ажилтнуудынхаа талаарх бүх төрлийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлснээр шаардлагатай тайлан, судалгаануудыг гаргаж авах нөхцлөөр хангагдана.