|
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
|
Нүүр :: Хүний нөөцийн удирдлагын систем :: Ажилтны ур чадвар, гүйцэтгэлийг үнэлэх систем

Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь аливаа ажилтны хувьд өөрт ноогдсон үүрэг даалгавраа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэшлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг мэдээллийн технологийг ашиглан бодитойгоор үнэлж дүгнэхэд оршино.
Системийн ач холбогдол
- Байгууллага тодорхой хугацаанд ажилтнуудынхаа ур чадвар, гүйцэтгэлд үнэлгээ өгөх нь ажлын өндөр гүйцэтгэлийг бий болгох, улмаар амжилтыг хангах үндэс болно.
- Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогддог тул тэднийг сургах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэлтэйгээр тодорхойлох боломжтой болно.
- Цалин хөлс болон нэмэлт шагнал урамшуулал олгох, шийтгэл ногдуулах бодитой үндэслэл тогтоно.

Системийн үйл ажиллагаа
Үнэлгээний явцад ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшин тодорхойлогдоно. Тус үнэлгээг хийхдээ дараах үзүүлэлтүүдийг ашиглана.
- Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
- Үүрэг даалгаврын биелэлт
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар
- Хурлаас өгсөн үүрэг даалгавар
- Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар
- Баримт бичиг төлөвлөлт, шийдвэрлэлт
- Цаг бүртгэлийн тайлан
- Явцын болон сургалтын дараах шалгалтын дүн
- Японы 5С-ийн аргыг хэрэгжүүлсэн байдал
- Ажил хэрэгч саналын (Кайзен санал) дүн
- Хамт олны үнэлгээний дүн (360 градусын үнэлгээ)
- Бусад үйл ажиллагаанд оролцсон байдал