ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
  Холбоо барих
Хаяг: Таван богд плаза 106 тоот Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn
Нүүр  ::  Хүний нөөцийн удирдлагын систем  ::  Ажилтныг хөгжүүлэх сургалтын систем
Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь ажилтан бүр өөрийн ажлын арга барил, ур чадвар, туршлагаа байнга шалган, шинийг суралцаж, суралцсан шинэ зүйлээ хамт олонтойгоо хуваалцан, харилцан хөгжихөд туслахад оршино.

Системийн ач холбогдол
- Сургалтын үр дүнд байгууллагад өндөр бүтээмж, чанар бий болж, ингэснээр байгууллагын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
- Ажилтнууд сургалтад тасралтгүй хамрагдсанаараа ажлын шинэ арга, технологийг амархан эзэмших чадвартай болно.
- Сурч хөгжсөнөөр ажилтанд илүү цалин хөлстэй ажил, өндөр албан тушаал эрхлэх боломж нээгдэнэ.
- Ажилтнууд ажлын байран дээрээ суралцах тул сургалтын үр дүн маш өндөр байна.
- Тус систем нь маш баялаг сургалтын материалууд болон үр дүнтэй арга техникүүдийг өөртөө агуулсан болно.

Системийн үйл ажиллагаа
Байгууллага хүнээ хөгжүүлэхийн энэхүү системээр дамжуулан дараах сургалтуудыг явуулах боломжтой.
1. Сургалт: Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ерөнхий болон мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олгох
2. Мэргэжил дээшлүүлэлт: Хөгжиж буй шинжлэх ухаан, техниктэй холбоотой мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
3. Удирдлагын сургалт: Тодорхой удирдах албан тушаал хаших үед шаардлагатай мэдлэг, бэлтгэлийг хангах
Аливаа ажилтныг тухайн сургалтад хамрагдсаны дараа сургалтад хандах байдал, суралцсан байдал, зан үйл эсвэл гүйцэтгэлийн өөрчлөлт болон сургалтын үр дүн зэргээр нь үнэлж дүгнэх хэрэгтэй.