ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
  Холбоо барих
Хаяг: Таван богд плаза 106 тоот Амарын гудамж-3 Сүхбаатар дүүрэг
Утас: (976) 50889900
И-мэйл: info@asu.mn
Нүүр  ::  Хүний нөөцийн удирдлагын систем  ::  Онлайн шалгалтын систем
Системийн зорилго
Энэхүү системийн зорилго нь байгууллагын хэрэгцээ шаардлагад бүрэн төгс нийцэх хүний нөөцийг сонгон шалгаруулахтай холбогдсон үйл ажиллагааг мэдээллийн технологи дээр суурилан байнга, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.

Системийн ач холбогдол
- Ажил горилогчид болон албан тушаал дэвших хүсэлтэй ажилтнуудын талаар найдвартай, үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголтын олон янзын арга техникүүдийг ашиглах боломжтой болно. Үүнд:
- Өргөдлийн маягт бөглүүлэх
- Намтрыг нь бичүүлэх
- Боловсрол ба туршлагыг нь үнэлэх
- Бичгийн тестүүд авах /Албан бичиг, орчуулга, ... /
- Танин мэдэхүйн чадвар болон сэтгэл зүйн тестүүд авах

Системийн үйл ажиллагаа
1. Шинээр ажилд орж буй хүмүүсээс ерөнхий мэдлэгийн болон нарийн мэргэжлийн шалгалт авах
2. Ажиллаж буй хүмүүсээс тусгай мэдлэг болон мэргэжлийн түвшинг тогтоох шалгалт авах
3. Сургалтанд хамрагдсан ажилтнуудын өсөлт хөгжлийн түвшинг тодорхойлох шалгалт авах

Системийг боловсруулсан аргачлал
Бид тус системийг боловсруулахдаа хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг боловсон хүчин сонгон шалгаруулах арга техникүүдийг авч хэрэглэсэн болно. Үүнд: Анкет, тест, бичгийн шалгалт, ярилцлага, орчуулга, ур чадварыг сорих гэх мэт ...