ASU.mn ASUU.mn ASUbi.mn ASUinfo.mn
Төрийн байгууллага
Бизнесийн байгууллага
Logo

Management information systems

Байгууллагын үйл ажиллагааны цогц шийдэл
Нүүр  ::  e-Office систем  ::  Дотоод мэдээллийн системүүд
Цаг үе, үйл явдал
Энэхүү системээр дамжуулан ажилтнууд салбарын үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээллийг бусаддаа түгээх боломжтой.
      - Монгол улсын Засгийн газрын зүгээс тухайн салбарыг хөгжүүлэхээр хийж буй ажлуудын талаарх мэдээ
      - Бизнес, эдийн засаг, нийгмийн зүгээс тухайн салбарт хийж буй томоохон ажлуудын талаарх мэдээ
      - Олон улсын зүгээс тухайн салбарыг хөгжүүлэхээр хийж буй томоохон ажлуудын талаарх мэдээ
Дотоод мэдээлэл
Энэхүү системээр дамжуулан ажилтнууд өөрт байгаа мэдээ мэдээллээ бусаддаа түгээх боломжтой.
      - Байгууллагын удирдлагын зүгээс ажилтнууддаа хүргэж буй мэдээлэл, сонордуулгууд
      - Газар нэгжүүдийн зүгээс байгууллагын ажилтнуудад хүргэдэг цаг үеийн мэдээллүүүд
      - Захиргаа, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой дотоод мэдээллүүд
      - Хувь хүний бусаддаа хүргэх хэрэгцээт мэдээллүүд
Мэндчилгээ
Энэхүү системээр дамжуулан ажилтнууд хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэх боломжтой.
      - Шинэ жилийн баярын мэндчилгээ
      - Төрсөн өдрийн баярын мэндчилгээ
      - Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ
      - Байгууллагын тэмдэглэлт баярын мэндчилгээ
Тус системийг үр дүнтэй ашигласнаар ажилтнуудын харилцаа улам гүнзгийрч, эвсэг хамт олон бүрдэхэд том алхам болно.
Зар мэдээ
Энэхүү системээр дамжуулан аливаа ажилтан бусаддаа хэрэгтэй зарыг түгээх боломжтой.
      - Сургалтын зар мэдээ
      - Ажил хэргийн зар мэдээ
      - Худалдааны зар мэдээ
Ажилтнууд тус системийг үр дүнтэй ашигласнаар өөрийгөө хөгжүүлэх илүү их боломжуудыг олж авах болно. Мөн байгууллагад бие биенээ гэсэн уур амьсгал бүрдэнэ.
Байгууллагын тухай
Системийн зорилго
Бид танай байгууллагыг интернэтийн орчинд төгс төлөөлж чадахуйц хамгийн орчин үеийн шийдэл бүхий бүрэн динамик вэб сайтыг та бүхэнд хийж өгнө.
 
Зорилтууд
- Хэрэглэгчиддээ цаг үеэ олсон, үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэх
- Онлайн орчинд хэрэглэгчидтэйгээ харилцаж, санал хүсэлтийг нь цаг алдалгүй шийдвэрлэхийн зэрэгцээ тэдний талаар үнэн зөв, системтэй мэдээлэлтэй болох
- Байгууллагын зарим үйлчилгээг онлайн орчинд явуулах боломжийг хангах
 
Онцлог, давуу талууд
- Аливаа байгууллага орчин үеийн стандарт бүхий вэб сайт, түүнийг дагалдаж монгол хэл дээр ажилладаг хөтөч програмтай болно.
- Байгууллагын вэб сайтыг зөвхөн нэг л ажилтан удирддаг хоцрогдсон шийдэл үгүй болж, ажилтан бүр өөрийн эрхээр вэбийн хөтөч рүү нэвтэрч, хийж буй ажлынхаа талаарх мэдээллийг олон нийтэд түгээхийн зэрэгцээ өөрт нь хандсан иргэдтэй харилцах боломжтой болно.